ТРАМПЫН ТАРИФ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС БОЛОН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ЦОЧРООСОН ЖИЛ БАЙВ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа орсноос хойш гурван сарын дотор олон улсын худалдаанд түрэмгий тариф ногдуулах бодлогоо зарлаж, олон улсын бараа бүтээгдэхүүнд өндөр татвар тавьснаар худалдааны дайн эхлүүлэх дохиог өгсөн. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн бөгөөд тодорхойгүй байдал дэлхий дахинаа хөрөнгийн зах зээлд тархаж, зах зээлийн савлагаа нэмэгдсэн. Трампын харилцан тарифын бодлого 2025 онд дэлхийн хэвлэл мэдээллийн гол сэдэв болсоор ирсэн бөгөөд Тайландын Хаант Улсад ч мөн адил ихээхэн анхаарал татаж байв. АНУ-ын энэхүү шийдвэр Тайландын Хаант Улсад хүнд цохилт болсон бөгөөд Тайландын экспортын зарим бараанд 36 хувь хүртэлх тариф ногдуулсан. Трампын тарифаас үүдэлтэй дэлхийн худалдааны тодорхойгүй байдал, эдийн засгийн өсөлт удааширсан энэ нөхцөл байдалтай холбогдуулан Тайландын Төв банкны Мөнгөний бодлогын хороо энэ 12 дугаар сарын 17-ний өдөр эдийн засгийг дэмжих зорилгоор бодлогын хүүгээ 0.25 нэгжээр бууруулж, 1.25 хувь болгожээ. Төв банкнаас 2025 онд эдийн засгийн өсөлт 2.2 хувь, 2026 онд 1.5 хувь, 2027 онд 2.3 хувь байх төлөвтэй гэж төсөөлжээ.
Эх сурвалж: Thai PBS World