ТАЙЛАНД УЛС ХЯТАДЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗАХ ЗЭЭЛД АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА
Тайланд Улсыг зорих хятад жуулчдын тоо нэмэгдсэн талаар тус улсын Аялал жуулчлалын зөвлөлийн дэд ерөнхийлөгч Ратчапорн Пулсавади-гийн мэдэгдэв. БНХАУ болон Япон улсын хооронд үүссэн дипломат маргааны улмаас өнгөрсөн 11 дүгээр сард БНХАУ-аас Япон улсыг зорих хөдөлгөөн 3 хувиар буурч, хоёр улсын хооронд 12 дугаар сард үйлдэгдэх нийт нислэгийн 40 хувь нь цуцлагдсан байна. Улмаар тайландыг зорих хятад жуулчдын тоо нэмэгдэж, өдөрт 14-15 мянга хүртэл өссөн байна.
Тайланд-камбожийн хилийн мөргөлдөөнөөс үүдэлтэйгээр гадаад жуулчдын аюулгүй байдал эрсдэл учирч болзошгүй хэвээр байгаа нь тайландыг сонгож, аялахад нөлөөлж байгаа талаар салбарынхан санаа зовинож байна. Асуудлыг энхийн замаар даруй шийдвэрлэж, аялал жуулчлалын өрсөлдөх чадварыг хангах шаардлагатай хэмээн үзэж байна.
Эх сурвалж: Bangkok Post