images

ТАЙЛАНДЫН АВТОМАШИНЫ ЭКСПОРТ БУУРАВ

МЭДЭЭ

2025-12-23

12

Тайландын автомашины экспорт өмнөх оны мөн үеэс 12 хувиар буурсан талаар Тайландын үйлдвэрлэлийн холбооноос мэдээлэв. Энэхүү бууралт нь гадаад дахь түнш улсын эдийн засгийн удаашрал болон цахилгаан автомашин үйлдвэрлэлийн өрсөлдөөн өсөн нэмэгдэж буйтай холбоотой гэжээ. Харин тайландын зах зээлд автомашины үнэ болон зээлийн хүү буурснаар дотоодын автомашины борлуулалт 5.2 хувиар өссөн байна.

Дээрх үзүүлэлт нь 2025 оны эхний 11 сарын үзүүлэлт бөгөөд энэ онд экспортын 950 мянга, дотоодын зах зээлд 500 мянга, нийт 1.45 сая автомашин үйлдвэрлэх зорилт дэвшүүлсэн юм.

Эх сурвалж: Bangkok Post