ТОМ ӨГӨГДЛИЙН ХҮРЭЭЛЭНГИЙН ТОМООХОН ТӨЛӨВЛӨГӨӨ
Тайландын Хаант Улсын Цахим эдийн засаг, нийгмийн яамны харьяа Том өгөгдлийн хүрээлэн (Big Data Institute) нь тай хэлээрх өгөгдөлд төвлөрсөн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулав. Энэхүү “D2” платформ нь төрийн болон хувийн хэвшлийн өгөгдлийг системтэйгээр хооронд нь холбож, дүн шинжилгээний нарийвчлалыг нэмэгдүүлэх аргаар өгөгдөлтэй ажиллах чадварыг сайжруулах зорилготой юм. Түүнчлэн эдийн засгийн хямралаас эхлээд үндэсний аюулгүй байдлын эрсдэл хүртэлх хил дамнасан аюул заналхийллээс Тайландын Хаант Улсыг хамгаалах “цахим хана” санаачилгыг мөн хэрэгжүүлж байна. “D2” платформ 8 тэрбум параметртэй нээлттэй загвараа гаргасан бөгөөд ирэх сард илүү боловсронгуй 30 тэрбум параметртэй хувилбарыг танилцуулах аж. Эрүүл мэндийн салбарын албан хаагчдын ачааллыг хөнгөвчлөх зорилгоор тус платформд суурилсан эрүүл мэндийн үзлэгийн чатботыг 2026 оны эхээр туршиж эхлэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна Тайландын Хаант Улсын Том өгөгдлийн хүрээлэн нь цахим ур чадварыг дэмжих зорилгоор хиймэл оюун ухааны үнэ төлбөргүй видео хичээлийг мөн гаргаж байгаа ажээ.
Эх сурвалж: Bangkok Post