МАЛАЙЗ УЛСЫН ИРГЭД ЭНЭ ОНЫ СҮҮЛИЙН АМРАЛТАА ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД ӨНГӨРҮҮЛЭХ СОНИРХОЛТОЙ БАЙНА
Малайз Улсын иргэд дунд энэ оны сүүлийн амралтаа Тайландын Хаант Улс, тэр дундаа нийслэл Бангкок хот, өмнөд хэсгийн Краби мужид аялах сонирхолтой байгааг, мөн тайландад зорчих аяллын захиалга 30–50 хувь нэмэгддэг болохыг Малайзын аялал жуулчлалын агентлагийн холбоо онцлов. Харин малайз иргэдийн Камбожийн Хаант Улс, тэр дундаа Анкгор Ват-ын дэргэдэх Сием Рип, Пном Пень хот руу хийх аяллын багц хөтөлбөрийн тоо энэ онд эрс буурсан нь жуулчдын аюулгүй байдал болон зарим улс өөрийн улсын иргэдийг камбож руу зорчихгүй байх зөвлөмж гаргаж байгаатай холбон тайлбарлав. Тус холбооны мэдээлснээр энэ оны 11 дүгээр сард тайландыг зорих жуулчдын захиалга тайландын Хат Яая, Сонгкла зэрэг мужид болсон үер, усны гамшгийн улмаас буурсан ч оны 12 дугаар сард малайзын 200,000 гаруй иргэн тайландыг зорихоор төлөвлөж байна гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Nation Thailand