images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН НИЙСЛЭЛ БАНГКОК ХОТ ЖУУЛЧДЫН 2025 ОНД ХАМГИЙН ИХ ЗОРЧСОН ХОТООР НЭРЛЭГДЭВ

МЭДЭЭ

2025-12-19

9

Олон улсын “Euromonitor International Top 100 City Destinations” тайланд Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хот энэ 2025 онд гадаадын жуулчдын хамгийн их зорчсон хотоор нэрлэгдэв. Тайлант хугацаанд Бангкок хотод нийт 30.3 сая жуулчин ирж, жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдсэн бол БНХАУ-ын ЗЗОБ Хонконг 23.2 сая, Лондон 22.7 сая, БНХАУ-ын ЗЗОБ Макао 20.4 сая жуулчин хүлээн авч, удаалсан байна. Жуулчдын Бангкок хотыг зорих гол шалтгааныг үндэсний хоол, шөнийн амьдрал, уян хатан визийн бодлого, мөн “White Lotus Effect” буюу HBO компанийн олон ангит киноны нөлөөтэй холбон тайлбарлажээ. Харин жуулчдын сэтгэл татам хотоор Парис, Мадрид, Токио хот тэргүүлсэн бол Бангкок хот 20 дугаарт эрэмбэлэгдсэн байна. Энэхүү үзүүлэлтийг хотын тогтвортой байдал, дэд бүтэц, эдийн засаг зэрэг шалгуурт тулгуурлан гаргадаг бөгөөд тус тайланд энэ 2025 онд дэлхийн аялал жуулчлалын салбар инфляц болон геополитикийн сорилтоос үл хамааран өсөлттэй байгааг онцолсон байна.

Эх сурвалж: Nation Thailand