images

ЭВ НЭГДЛИЙГ СЭДЭВЧИЛСЭН ЁСЛОЛЫН АРГА ХЭМЖЭЭ НЬ ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН НААДМЫН НЭЭЛТЭД ТАНСАГ БАЙДЛЫГ НЭМЭВ

МЭДЭЭ

2025-12-10

10

Энэ Мягмар гараг буюу 12 дугаар сарын 09-ний орой Бангкок хотын Ражамангала үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон 33 дахь удаагийн Зүүн Өмнөд Азийн наадам сүрлэг нээлтийн ёслолоор эхэллээ. Тайландын Хаант Улсад долоо дахь удаагаа зохиогдож буй тус бүс нутагт хоёр жил тутам болдог спортын томоохон арга хэмжээ болох энэхүү 2025 оны наадмын бэлтгэл ажил ихээхэн шүүмжлэлд өртөж байсан тул нээлтийн ёслолын ажиллагаанд олон хүн эргэлзэж байв. Гэсэн хэдий ч Цог Жавхлант Хаан, хатан хоёр оролцсон наадмын нээлтийн ёслолын ажиллагаа маш амжилттай сайн болж, зохион байгуулалттай холбогдсон бүх талуудад “авралын од” нь болжээ. Дараа нь Хатан Сутида Тайландын үндэсний шигшээ багийн тамирчидтай хамт цэнгэлдэх хүрээлэнд болсон ёслолын ажиллагаанд оролцжээ. Хатан Сутида нь 33 дахь удаагийн Зүүн Өмнөд Азийн наадмын хүрээнд Чонбури мужийн Паттаяа хотноо энэ 12 дугаар сарын 15–18-ны өдөр болох далайн спортын наадамд дарвуулт завины “keelboat SSL47” төрөлд Тайландын Хаант Улсыг төлөөлөн оролцож, алтан медалийн төлөө өрсөлдөх аж.

 Эх сурвалж:  Thai PBS World