ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЭРЧИМ ХҮЧНИЙ ТОМООХОН ӨӨРЧЛӨЛТ ХИЙХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Тайландын Хаант Улс нь Андаманы тэнгист газрын тос олборлохоор бэлтгэж байна. Энэхүү алхам нь Тайландын булан дахь байгалийн хийн нөөц буурч, дотоодын шинэ эрчим хүчний эх үүсвэрийг тодорхойлох шаардлага үүссэн аж. Эрчим хүчний сайд Ауттапол Реркпибун нь геологийн дата мэдээлэл болон Тайланд-Камбожийн усан хилийн маргаантай бүс зэргээс шалтгаалан уг төлөвлөгөөг баталжээ. Малайз Улс Андаманы тэнгист ихээхэн хэмжээний хийн нөөц илрүүлсэн бөгөөд үүнтэй адил боломж байгаа гэж тайландын талаас үзэж байгаа аж. Их хэмжээний нөөц олдвол 20 жил хүртэлх эрчим хүчний хангамж, хэдэн зуун тэрбум баатын эдийн засгийн үнэ цэнийг бий болгож, шингэрүүлсэн хийн нөөцийн импортын хэмжээг багасгах юм. Андаманы тэнгисийн энэхүү санаачилга нь эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой байдал, хүртээмжтэй байдлыг тэнцвэржүүлэх, мөн Тайландын Хаант Улсын цэвэр эрчим хүчний шилжилт, бүс нутгийн өрсөлдөх чадварыг дэмжих стратегийн хүчин чармайлт ажээ.
Эх сурвалж: The Nation