images

КАМБОЖ ДАХИН ДОВТОЛСНЫ УЛМААС 1 ТАЙ ЦЭРЭГ АМЬ ҮРЭГДЭЖ, 8 ХҮН ШАРХДАВ

МЭДЭЭ

2025-12-08

25

Даваа гарагийн өглөө камбожийн  талаас цэргийн болон энгийн иргэд рүү чиглүүлэн пуужингаар дахин довтолсны улмаас нэг тай цэрэг амь үрэгдэж, 8 шархаджээ. Уг мөргөлдөөн Убон Ратчатани мужийн Чон Ан Ма орчимд эхэлж, Си Са Кет болон Сурин зэрэг мужууд руу хурдан тархсан байна. Үүний хариуд тайландын талаас сөрөг гал нээж, агаарын хүчин дайралтыг зогсоохын тулд Камбожийн цэргийн баазуудад цохилт өгөхөөр сөнөөгч онгоцыг илгээжээ. Энэхүү цуврал дайралт нь ням гарагийн үдээс хойш Си Са Кет мужид хоёр тай цэрэг шархадсан үйл явдлын дараа болсон юм. Даваа гарагийн мөргөлдөөний өмнө Камбож хил дагуу танк болон олон сумтай пуужин харвагч зэрэг хүнд зэвсгийг байрлуулж, бүрэн хэмжээний дайнд бэлдэж эхэлсэн байна. Энэхүү үйл явдлаас болж Камбожтой хиллэдэг эрсдэлтэй зүүн хойд 4 мужийн бүс нутгаас 385,000 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэх ажлын эхлүүлэхэд хүргэсэн байна.

Эх сурвалж: Bangkok Post