images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮС НУТГИЙН АЯЛАГЧДЫН ИРЭХ 2026 ОНД АЯЛАХ ТЭРГҮҮЛЭХ 10 УЛСЫН НЭГЭЭР ТОДРОВ

МЭДЭЭ

2025-12-05

13

“SiteMinder” компанийн “Аялал жуулчлалын ирээдүйн чиг хандлага” сэдэвт судалгаагаар Тайландын Хаант Улс Ази, Номхон далайн бүс нутгийн аялагчдын ирэх 2026 онд аялах тэргүүлэх 10 улсын нэгээр тодорсон нь тус улсын аялал жуулчлалын салбар тогтвортой өсөлттэй буюу жуулчдын эрэлт өндөр байгааг харуулав. Тус судалгаанд хамрагдсан Бүгд Найрамдах Сингапур Улсын иргэд ирэх 2026 онд аялах тэргүүлэх 10 улсын тавдугаарт Тайландын Хаант Улсыг эрэмбэлсэн бол Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Индонез Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд наймдугаарт, харин Австралийн Холбооны Улсын иргэд есдүгээрт тус тус эрэмбэлжээ. Түүнчлэн тус судалгаагаар нийт тай иргэдийн 64 хувь нь ирэх 2026 онд түлхүү аялах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй гарсан байна.

Эх сурвалж: Nation Thailand