images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ “ААВ НАРЫН БАЯР”-ЫН ӨДӨР ДОТООДЫН АЯЛАГЧИД 322 САЯ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ТӨВЛӨРҮҮЛНЭ

МЭДЭЭ

2025-12-05

13

Энэ 2025 оны 12 дугаар сарын 05-ны Баасан гарагт тохиож буй “Аав нарын баяр”-ын өдөр ойролцоогоор 2.52 сая дотоодын аялагчид нийт 10.32 тэрбум тай баат буюу 322 сая ам.долларын орлого төвлөрүүлэх төлөвтэй байгааг Тайландын Аялал жуулчлалын газрын дарга Тапаний Киатпайбүүл онцлов. Тэрбээр зочид буудлын захиалга дунджаар 68 хувьтай  байгаа ба дотоодын аялал жуулчлал ийнхүү нэмэгдэх болсон шалтгаан нь “Shop Dee Mee Kuen” буюу тай иргэд худалдан авалт хийхэд татвараас чөлөөлүүлэх, мөн “Хувааж төлөх” зэрэг дотоодын аялал жуулчлалыг дэмжсэн Засгийн газрын бодлогын үр дүн гэдгийг тэмдэглэв. Тус газрын 2025 оны дөрөвдүгээр улиралд гаргасан судалгаагаар нийт тай иргэдийн 56 хувь нь “Аав нарын баяр”-ын өдөр буюу Цог жавхлант Хаан агсан Бумибол Адульядет-ийн төрсөн өдрөөр орон нутгийн дурсгалт газар, сүм, хийдээр аялах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.

Эх сурвалж: Nation Thailand