images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ЗҮҮН ӨМНӨД АЗИЙН НААДМЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ

МЭДЭЭ

2025-12-03

10

Тайландын Хаант Улс ирэх долоо хоногт болох Зүүн Өмнөд Азийн 33 дахь удаагийн наадамд оролцох АСЕАН-ны 10 улсын төлөөлөгчдийг хүлээн авахад бэлэн гэдгийг тус улсын Спортын газрын тэргүүн доктор Гонгсак Йодмани мэдэгджээ. Өмнөд мужид саяхан болсон үерийн улмаас Сонгла хотыг зохион байгуулагч хотын жагсаалтаас хассан тул хоёр жил тутам зохион байгуулагддаг бүс нутгийн уг спортын наадам нь энэ 12 дугаар сарын 09-нөөс 20-ний хооронд Бангкок, Чонбури хотод зохион байгуулагдахаар төлөвлөгджээ. Тэрбээр энэ Даваа гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын үеэр хэлэхдээ, Тайландын Хаант Улс АСЕАН-ны бүх улсаас ирэх тамирчид болон албаны хүмүүсийг нисэх онгоцны буудалд газардсан мөчөөс нь эхлэн сайхан сэтгэгдэл төрүүлэх, хамгийн дээд зэргийн тав тух, ая тухтай байлгах бүрэн бэлтгэлтэй байгааг онцлон мэдэгджээ. Энэхүү 33 дахь удаагийн Зүүн Өмнөд Азийн наадамд албан ёсны 50 спортын төрөл, гурван үзүүлэнгийн төрлийн спорт (агаарын спорт, нисдэг диск, олс таталт) болон холимог тулаан багтсан бөгөөд тамирчид нийт 574 алтан медалийн төлөө өрсөлдөх аж.

Эх сурвалж:  Thai PBS World