images

ГАДААД ХЭРГИЙН САЙД СИХАСАК ТАЙЛАНДЫН ДИПЛОМАТ АЛБАНЫ ӨМНӨ ТУЛГАРЧ БУЙ СОРИЛТЫГ ОНЦОЛЖ, ШИНЭ ХОЛБООТОН, ЗАХ ЗЭЭЛ ЭРЭЛХИЙЛЭХИЙГ УРИАЛАВ

МЭДЭЭ

2025-12-03

10

Энэ Мягмар гарагт буюу 12 дугаар сарын 02-ний өдөр болсон "Thansettakij" хэвлэл мэдээллийн албанаас зохион байгуулсан "Go Thailand 2026: Beyond Survival" арга хэмжээний үеэр Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Сихасак Пуанкеткео тус улсын гадаад харилцааг шинэчилж, сэргээн идэвхжүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Тэрбээр тус улсын дипломат албаны талаар анхаарал татсан мэдэгдэл хийж, улам бүр ярвигтай болж буй өнөөгийн дэлхийд хамааралтай, идэвхтэй хэвээр байхын тулд зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай хэд хэдэн үндсэн чиглэлийг онцолжээ.

Тэрбээр дэлхийн тавцанд, ялангуяа Энэтхэг-Номхон далайн бүс нутагт эзлэх тус улсын байр суурь суларч байгаа талаар дурджээ. Тус бүс нутгийн асуудлыг хөндөх үед БНХАУ, Индонез, Сингапур, Малайз, Вьетнам зэрэг улс тэргүүлэх оролцоотой байдаг бөгөөд Тайландын Хаант Улс эдгээр яриа хэлэлцээний гадна байгааг тэмдэглэжээ. Энэ нь гол төлөв улс төр, эдийн засаг болон дипломат ажиллагааны сорилт бэрхшээл тус улсын гадаад бодлогын зорилго, хүсэл эрмэлзэлд саад учруулж байгаатай холбоотой гэдгийг тэрбээр тэмдэглэсэн аж. Тайландын гадаад бодлогын өмнө тулгарч буй хамгийн тулгамдсан сорилтын нэг нь богино хугацааны зорилтуудыг урт хугацааны стратегийн зорилтуудтай тэнцвэржүүлэх явдал гэдгийг тэрбээр онцолсон аж.

Эх сурвалж: The Nation Thailand