ҮЕРИЙН УЛМААС 7 ТЭРБУМ БААТЫН ХОХИРОЛ УЧИРЧ БОЛЗОШГҮЙ
Тайландын Сонгкла мужид, болсон хүнд үерийн улмаас тус орон нутгийн аялал жуулчлалын салбар 7 тэрбум баат хүртэлх хохирол амсахаар байна. Энэхүү үйл явдал нь аялал жуулчлалын ид үетэй давхцаж, дэд бүтэц, айл өрх, бизнест ихээхэн хохирол учруулж байгаа юм. Үерийн улмаас 10,000 гаруй жуулчин саатсан бөгөөд удахгүй болох Зүүн Өмнөд Азийн наадмын зарим тоглолтыг нийслэл рүү шилжүүлэхэд хүрсэн байна. Хат Яй, Сонгклагийн зочид буудлын холбооны мэдээлснээр, тус бүс нутгийн олон зуун зочид буудлын цөөн хэд нь л хэвийн ажиллаж байгаа бөгөөд бүрэн сэргэхэд хоёроос гурван сар шаардагдаж магадгүй байна. Үүний үр дүнд зочид буудлын оператор хямралыг бууруулахын тулд зээлийн хугацаа, төлөлтийг хойшлуулах, бага хүүтэй үйл ажиллагааг "сэргээх зээл" зэрэг чухал тусламжийн арга хэмжээ авахыг Засгийн газраас хүсэж байгаа аж.
Эх сурвалж: World Thai PBS