images

“Сайн дурын аялал жуулчлалын цагдаа”-гаар ажиллав.

МЭДЭЭ

2025-11-27

14

Тайландын Хаант Улсын Аялал жуулчлалын Цагдаагийн газраас “Drug-Free” кампанит ажлын хүрээнд энэ 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Чонбури мужийн Паттаяа хотод зохион байгуулсан арга хэмжээнд тус Элчин сайдын яам болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсын Чонбури, Раяонг мужид суух Өргөмжит консулын газар “Сайн дурын аялал жуулчлалын цагдаа”-гаар ажиллав.  

Энэхүү арга хэмжээнд тайландын Аялал жуулчлалын Цагдаагийн газар, Шилжилт хөдөлгөөний байгууллага, Мансууруулах бодистой тэмцэх Үндэсний зөвлөлийн Ажлын алба, Эзэн хааны Цагдаагийн газрын Хар тамхитай тэмцэх товчооны удирдах албан тушаалтан зэрэг тайландын 100 гаруй хууль сахиулагч оролцов.  

Тус Элчин сайдын яамнаас арга хэмжээний үеэр тайландын Аялал жуулчлалын Цагдаагийн газрын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй арга хэмжээг гадаадын жуулчдад сурталчлан таниулах ажлыг хийж, гүйцэтгэв.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ