БНХАУ руу 500,000 тонн цагаан будаа экспортлоно
Тайландын Худалдааны Яам БНХАУ-тай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд 500,000 тонн цагаан будаа экспортлохоор хятадын талтай хэлэлцээ хийж байна. Тус яамны Гадаад худалдааны газрын дарга Арада Фуангтон хятадын COFCO корпорацитай будааны сорт, төрөл, үнэ, тээвэрлэлтийн хугацаа зэрэг асуудлыг тохиролцохоор ажиллаж байна гэж хэвлэлд мэдээлэв. Тайланд 2025 онд нийт 6.7 сая тонн цагаан будаа экспортолсон бөгөөд албан ёсны зорилт болох 7.5 саяас давах магадлалтай байгаа аж. Мөн тайландын цагаан будааны үр тарианы сайн чанар болон олон улсад эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан 2026 онд цагаан будааны экспорт нэмэгдэнэ гэж Арада Фуангтон онцлов.
Эх сурвалж: World Thai PBS