images

ТАЙЛАНД ШУУДАН ХК ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛСНЭЭР ТАЙЛАНД-ЛАОСЫН ХУДАЛДАА 24 ТЭРБУМ БААТ ХҮРЭВ

МЭДЭЭ

2025-11-24

14

Тайланд шуудан ХК-ийн ерөнхийлөгч Данун Супатаны мэдээлснээр Тайланд, Лаос хоорондын худалдаа энэ онд 8.8 хувиар өсөж, 24 тэрбум баатад хүрсэн нь лаосын цахим худалдааны зах зээлийн хурдацтай өсөлт болон Хятад-Лаосын хурдны төмөр замтай холбоотой аж. Эдгээр боломжийг ашиглан тайландын болон лаосын шуудангийн компани хооронд бараа бүтээгдэхүүн сурталчлах, худалдааг нэмэгдүүлэх, ялангуяа жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжихэд хамтран ажиллаж байна. Түүнчлэн хоёр улс хоорондын шуудангийн компани хооронд хамтран аюулгүй байдлын стандартыг бэхжүүлэх, цахим худалдаа болон бэлэн мөнгөөр төлөх (Cash on Delivery) үйлчилгээг өргөжүүлэх, цахим санхүүгийн чадавхыг сайжруулах зэрэг таван стратегийн шийдлийг хэрэгжүүлж эхэлсэн байна.

Эх сурвалж: The Nation