images

ТАЙЛАНДЫН ДНБ 1.2%-ИАР ӨСӨВ

МЭДЭЭ

2025-11-17

8

Тайландын эдийн засаг 3 дугаар улиралд мэдэгдэхүйц удааширч, дотоодын нийт бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс ердөө 1.2 хувиар өсжээ. Энэхүү үзүүлэлт нь Блүүмберг агентлагийн судалгаагаар таамаглаж байсан дундаж 1.6 хувийн өсөлтөөс доогуур буюу хүлээгдэж байснаас сул гүйцэтгэлийг харуулав. Түүнчлэн, эдийн засаг нь улирлын дүнгээр 0.6 хувиар агшсан нь 2022 оны сүүлээс хойш анх уудаа буурсан үзүүлэлтийг харуулав. Экспорт, үйлдвэрлэл, барилга болон төсвийн зардал зэрэг эдийн засгийн гол хөдөлгөгч хүч бүгд энэ хугацаанд саарсан. Уналтад нөлөөлсөн гол хүчин зүйл нь үйлдвэрийн гарц сулрах, дэлхийн худалдааны тарифын улмаас хүндэрсэн экспортын орчин, мөн аялал жуулчлалын салбарын бууралт байв. Үүнд хариу арга хэмжээ болгож, Ерөнхий сайд Анутин Чанвиракүл 44 тэрбум бааттай хэрэглээг дэмжих багц хөтөлбөр хэрэгжүүлж, Тайландын Төв банкны тэргүүн их хэмжээний өрхийн өрийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хүчин чармайлт гаргахаа амласан.

Эх сурвалж: Bangkok Post