ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН БАНКНЫ САЛБАРЫН КВАНТЫН ТООЦООЛЛЫН НӨЛӨӨГ ҮНЭЛЭВ
Тайландын Төв банк болон Тайландын банкны холбоо нар хамтран квантын тооцооллоос үүсэж болзошгүй кибер аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэх ажлыг эрчимжүүлэв. АНУ болон Европын холбооноос 2030 он гэхэд квантын нууцлалд шилжихээр болсон бөгөөд энэхүү технологийг Тайландын Хаант Улс энэхүү технологийг хоёр орчим жил судалж байна. Тайландын банкны салбарын компьютерийн яаралтай хариу үйлдэл үзүүлэх баг (TB-CERT) нь ирээдүйн квантын тооцоололд түшиглэсэн аюулаас хамгаалах, ашиг тус, нууцлал задлах эрсдэл, шаардлагатай хамгаалалтын арга хэмжээнд чиглэсэн хөтөлбөрийг боловсруулж байна. Энэхүү үе шаттай хэрэгжилт нь 2026 онд эхлэхээр төлөвлөгдсөн бөгөөд олон улсын стандартыг хангахыг зорьж байгаа ч орон нутгийн салбарын бэлэн байдлын түвшин өөр өөр байгаа юм. Банкны салбарт квантын тооцоололтой холбоотой аюул заналхийлэл 2030-2035 он хүртэл нүүрлэхгүй хэдий ч үйл ажиллагаагаа хамгаалахын тулд санхүүгийн салбар дата өгөгдлийн нууцлалд хөрөнгө оруулалт хийх нь чухал байгаа аж.
Эх сурвалж: Bangkok Post