ТУСГАЙ ЭДИЙН ЗАСГИЙН БҮС БАЙГУУЛАГДСАНААС ХОЙШ 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД 54.8 ТЭРБУМ БААТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАВ
Тайландын Хаант Улсын хил орчмын 10 тусгай эдийн засгийн бүс нь 2015 оноос хойш хэрэгжиж эхэлснээс 54.8 тэрбум баат (1.7 тэрбум ам.доллар)-ын хөрөнгө оруулалтыг татжээ. Эдгээрт хувцас, хуванцар, малын тэжээл, автомашины эд анги зэрэг салбарыг хамарсан 26.47 тэрбум баатын хөрөнгө оруулалт байгаа бөгөөд нийтдээ Тайландын Хөрөнгө оруулалтын зөвлөлөөс баталсан 92 төсөл багтсан байна. Түүнчлэн барилга, үл хөдлөх хөрөнгө, логистик, зочид буудлын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 8,782 аж ахуйн нэгжийн 98 хувь нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж. Тээвэр холболт, нийтийн үйлчилгээ, гаалийн байгууламж зэрэг нийт 10 бүсийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 90 хувьтай байгаа бол бусад төслийг 2025-2026 оны хооронд дуусгахаар төлөвлөжээ. Тайландын Хаант Улсын Засгийн газар Үндэсний эдийн засаг, нийгмийн хөгжлийн зөвлөл (National Economic and Social Development Council)-өөр дамжуулан хил орчмын эдийн засгийг дэмжих, логистикийн холболт, хил дамнасан худалдааг нэмэгдүүлэх, улмаар урт хугацааны өсөлт, орон нутгийн ажлын байрыг хангах зорилготой байгаа ажээ
Эх сурвалж: The Nation