МАЛАЙЗЫН БАНКНЫ САЛБАР ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ НЭВТРҮҮЛЖ БАЙНА
Малайзын банкны салбар эрсдэлийн удирдлага, зохицуулалт, залилан илрүүлэлтийн чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухааныг (эрчимтэй нэвтрүүлж байна. Тус улсын банкны холбооноос мэдээлснээр санхүүгийн байгууллагын 57 хувь нь хиймэл оуюн ухаан нэвтрүүлэх эхний үе шатанд байгаа аж. Хариуцлагатай, ёс зүйтэй хиймэл оюун ухаан нэвтрүүлэх үүднээс тус улсын банкны холбоо санхүүгийн үйлчилгээнд зориулсан хиймэн оюун ухааны засаглалын суурийг боловсруулж эхэлсэн байна. Түүнчлэн банкны салбарын албан хаагчдын хоцрогдолыг тодорхойлж, цахим шилжилтэд зориулсан чадавхыг нэмэгдүүлэх платформыг нээсэн байна. Судлаачид цаашид эрсдэлийн удирдлага нь хүн ба хиймэл оюун ухаан хоорондын хамтын ажиллагаанд тогтоно гэж үзэж байгаа бөгөөд санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэхэд албан хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, хиймэл оюун ухааны хүчтэй засаглалтай байх нь нэн чухал ажээ.
Эх сурвалж: Bernama Biz