images

“MOTOGP” ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХАД 4 ТЭРБУМ БААТЫН ТӨСӨВ БАТЛАВ

МЭДЭЭ

2025-11-05

6

Тайландын Хаант Улсын Засгийн газрын энэ 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Аялал жуулчлал, спортын яаманд 2027 оноос эхлэн таван жилийн хугацаанд “MotoGP” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахад зориулж 4 тэрбум баатын төсвийг баталжээ. Ерөнхий сайдын Ажлын албаны хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Айярин Панрит мэдэгдэхдээ, “MotoGP” нь дэлхийн хамгийн алдартай мотоспортын нэг бөгөөд 207 улсад ойролцоогоор 800 сая үзэгчдийг татдаг гэж хэлжээ. Тайландын Хаант Улс 2018–2025 онд “MotoGP”-ийг зохион байгуулж, тус арга хэмжээ нь аялал жуулчлал болон холбогдох бизнесийн салбарт ойролцоогоор 25 тэрбум баатын орлого оруулсан гэж тэрбээр хэлээд, сүүлийн таван жилийн хугацаанд Тайландын Хаант Улс дэлхийн хэмжээний спортын уралдаан тэмцээнийг зохион байгуулах чадамжтай гэдгээ харуулсан гэжээ. Мотоциклийн уралдааныг 2018 оноос хойш Бурирам муж дахь Чанг олон улсын уралдааны тойрог замд зохион байгуулж буй.

Эх сурвалж:  Thai PBS World