images

ЛОЙ КРАТОНГ 2025: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ 6.54 ТЭРБУМ БААТЫН ОРЛОГО ОРУУЛНА

МЭДЭЭ

2025-11-05

6

Тайландын Аялал жуулчлалын газраас мэдээлснээр энэ 2025 оны Лой Кратонг наадмын үеэр дотоодын 1.91 сая жуулчдыг татаж, 6.54 тэрбум баатын орлого олох төлөвтэй байгаа аж. Тус байгууллагын захирал Тапани Киатпайбулын хэлснээр тус наадмын үеэр зочид буудлын дундаж дүүргэлт 65 хувьтай байх төлөвтэй байгаа бөгөөд захиалгын 41 хувийг тайчууд эзлэхээр байгаа ажээ. Хамгийн их жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа таван бүс нутагт: Хойд бүс (459,500), төвийн бүс (433,000), Зүүн хойд бүс (302,200), Өмнөд бүс (278,700), Зүүн бүс (273,300) тус тус орж буй. Тайландын Аялал жуулчлалын газар нь Сукотай, Аюттая дахь “Маха Лой Кратонг” баярыг дэмжин зохион байгуулахын зэрэгцээ Бангкок, Самут Сонгкрам, Чианг Май, Так, Рой Эт зэрэг хотод нэмэлт арга хэмжээ зохион байгуулах аж. Энэхүү арга хэмжээнд 430,600 жуулчид оролцож, 2.05 тэрбум баатын орлого бүрдүүлэхийн зэрэгцээ зочид буудлын дүүргэлт 73 хувьтай байх төлөвтэй байгаа аж.

Эх сурвалж: The Nation Thailand