images

“КК ПАРК”-ТАЙ ХИЙЖ БУЙ ТЭМЦЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2025-11-04

15

Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Засгийн газар, Карен үндэстний зэвсэгт хүчин хамтран Мявадди мужид үйл ажиллагаа явуулдаг хууль бус цахим дуудлагын “КК Парк” төвд цохилт өгч байна. Тайландын Хаант Улсын хойд бүс нутгийн Так мужийн Шилжилт хөдөлгөөний газрын мэдээлснээр дээрх цохилтын улмаас тухайн төвд ажилладаг гадаад улсын иргэд тайландын газар нутагт хууль бусаар нэвтрэх явдал эрс нэмэгдсэн бөгөөд тайландын хууль сахиулах байгууллага 28 улсын 1,658 иргэнийг хууль бусаар улсын хилийн нэвтэрсэн гэдэг үндэслэлээр саатуулан шалгаж байна. Нийт саатуулагдсан иргэдийн 265 нь эмэгтэйчүүд бөгөөд тус төв нь тайландын хилээс 500 метрийн зайд оршдог байна.

Эх сурвалж: Bangkok Post