images

ОЮУТАН, ЗАЛУУСТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ АШИГЛУУЛАХ САНААЧИЛГА ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

МЭДЭЭ

2025-11-04

15

Тайландын Хаант Улсын Цахим эдийн засаг, нийгмийн яамнаас “Google Cloud”-тай хамтран хиймэл оюун ухааны технологийг нэг жилийн турш үнэ төлбөргүй ашиглах боломжийг оюутан, залууст олгох санаачилгыг дэвшүүлэв. Энэхүү санаачилгын хүрээнд тус улсын 18-аас дээш насны 5 сая гаруй оюутан хамрагдах боломжтой болж байгаа ба уг санаачилгын зорилго нь хиймэл оюун ухааны технологийн хэрэглээг илүү хүртээмжтэй болгоход чиглэж байна. Тайландын Цахим эдийн засаг, нийгмийн сайд Чайчанок Чидчоб-ын мэдэгдсэнээр хиймэл оюун ухаан нь иргэдийн, тэр дундаа оюутан, залуусын өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болж байгаа бөгөөд Засгийн газраас хиймэл оюун ухааныг ашиглах боломжийг хүн бүрт ижил тэгш олгох бодлогыг баримталж байгааг онцлон тэмдэглэв.

Эх сурвалж: Bangkok Post