images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫГ ДЭЛХИЙН ТАВЦАНД ГАРГАНА

МЭДЭЭ

2025-11-03

12

Тайландын Хаант Улсын Худалдааны сайд Супхажи Сутхумпун АСЕАН, АПЕК-ийн уулзалтын үр дүнд тус улсыг дэлхийн худалдааны тавцан дахь байр суурийг бэхжүүлнэ гэв. Тайландын Хаант Улсын Засгийн газар эдийн засгийн, ялангуяа хөдөө аж ахуйн салбарын дүр төрхийг өөрчлөн шинэчилж байгаа бөгөөд энэ нь зөвхөн түүхий эд экспортлодог байдлаас “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын төв” болгох зорилго аж. Хүнсний аюулгүй байдлаас гадна, Тайландын Хаант Улс бүс нутгийн цахим ирээдүйн АСЕАН-ны Цахим эдийн засгийн суурь хэлэлцээр буюу бүс нутгийн хэмжээнд цахим мэдээлэл солилцоог холбох зорилготой төслийг ахалж байна. Энэхүү төсөл амжилттай хэрэгжих тохиолдолд цахим бус АСЕАН-ны бүс нутаг ийм цогц цахим суурьтай анхны бүс нутаг болох ажээ.

Эх сурвалж: The Nation