МАЛАЙЗ УЛС, БРАЗИЛ УЛС ХАГАС ДАМЖУУЛАГЧИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ.
Малайз Улс АНУ зэрэг уламжлалт зах зээлээс гадна худалдаа, технологийн түншлэлээ төрөлжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд тус улсын Засгийн газраас хөгжиж буй улсад ихээхэн анхаарал хандуулж байгаа аж. Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд Лью Чин Тонг-ийн мэдээлснээр Малайз Улс, Бразил Улс хагас дамжуулагчийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж, мөн Энэтхэг Улстай технологийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр хэлэлцээ хийнэ гэж мэдэгдлээ. Энэхүү зорилт нь BRICS-ийн гишүүн улстай эдийн засгийн харилцааг бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа аж. Тус улсын Хөрөнгө оруулалт, худалдаа, аж үйлдвэрийн яам мөн урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдал, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд АСЕАН-ны хүрээнд бүс нутгийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд анхаарч байгаа ажээ.
Эх сурвалж: Bernama