ХУВИЙН ХЭВШИЛ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРСДЭЛИЙН ТАЛААР АНХААРУУЛАВ
Тайландын Хаант Улсын шинэхэн бүрдсэн Засгийн газарт дотоодын эрэлт сулрах, дэлхийн гаалийн тарифын улмаас экспорт удаашрах, Засгийн газрын шилжилтийн дараахь улс төрийн тодорхойгүй байдал зэрэг эдийн засгийн томоохон эрсдэлээс сэрэмжлүүлж байна. Ялангуяа Тайландын Аж үйлдвэрийн холбоо 'Khon La Khrueng' хамтран төлөх (co-payment) хөтөлбөрөөр дамжуулан "Тайландад үйлдвэрлэв" бүтээгдэхүүнийг хүчтэй сурталчлах замаар дотоодын хэрэглээг нэмэгдүүлэхийг нэн тэргүүнд тавихыг шаардаж байгаа аж. Мөн хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, оны эцэс гэхэд эерэг үр дүн харахын тулд бодлогын тогтвортой байдал чухал болохыг онцлов. Түүнчлэн баатын ханшийн хэлбэлзлийг зохицуулах нь экспортлогчдыг дэмжиж, урт хугацааны гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд зайлшгүй шаардлагатай бөгөөд, бодлогоо бодит эдийн засгийн үр дүн болгохын тулд хүчтэй, үр дүнтэй Засгийн газар байх шаардлагатай байгааг онцлов.
Эх сурвалж: The Nation Thailand