images

ОЛОН НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА АВАХ АСУУДЛААР ГАДААД ХЭРГИЙН САЙДЫН МЭДЭЭЛИЙГ СОНСОНО

МЭДЭЭ

2025-10-06

109

Гадаад хэргийн асуудал эрхэлсэн Парламентын Төлөөлөгчдийн танхимын байнгын хороо нь Камбожийн Хаант Улстай байгуулсан хуурай газар болон далайн хилийн хилийн заагийг тогтоох тухай 43 болон 44 дүгээр харилцан ойлголцлын санамж бичгийн үр дагаврыг тодруулахаар Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткявыг дуудав. Засгийн газар 2000, 2001 онд байгуулсан эдгээр хоёр баримт бичгийг цуцлах эсэх талаар бүх нийтийн санал асуулга явуулахыг зөвшөөрсөн юм. Байнгын хорооны дарга Саратсанун Унопон эдгээр баримт бичгийг яаравчлан санал асуулга явуулж, аливаа шийдвэр гаргах нь төдийлөн сайн үр дүн авчрахгүй гэж үзэж байгаа аж. Мөн эдгээр баримт бичиг нь Тайландын Хаант Улс, Камбожийн Хаант Улс хоорондын хурцадмал байдлыг намжааж, яриа хэлэлцээ хийх шаардлагатай тогтолцоог бүрдүүлсэн гэдгийг онцолсон бөгөөд цуцлах нь маргааныг хурцатгах, зэвсэгт мөргөлдөөнд хүргэж болзошгүй тул Гадаад хэргийн сайдын байр суурийг мэдэхийг хүсэж байгаа ажээ.

Эх сурвалж: Bangkok Post