images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС, БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛС ХОЁР ТАЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ БОЛОМЖИЙГ ЭРЭЛХИЙЛЖ БАЙНА

МЭДЭЭ

2025-10-07

31

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ле Хоай Трунг болон Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкеткяв нар энэ 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр утсаар ярилцав. Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулах боломжийн талаар санал солилцов. Түүнчлэн 2026–2030 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хоёр улсын худалдааны хэмжээг 25 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Түүнчлэн цахим эдийн засаг, ногоон хөгжил, инновац, эрчим хүчний шилжилт зэрэг шинэ салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх харилцан тохиролцсон байна. Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Гадаад хэргийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ле Хоай Трунг тайландын Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкеткяв-ыг тааламжтай үедээ тус улсад айлчлахыг урив.

Эх сурвалж: The Nation Thailand