images

БАНГКОК ХОТ ИРЭХ 2026 ОНД АГААРЫН БОХИРДЛЫН “PM 2.5” НАРИЙН ШИРХЭГТ ТООСОНЦРЫН ХОР УРШИГТАЙ ТЭМЦЭХ ХҮРЭЭНД “ГЭРЭЭС АЖИЛЛАХ” ЖУРМАА ЧАНГАТГАНА

МЭДЭЭ

2025-10-07

24

Бангкок хотын захиргаа ирэх 2026 оны төлөвлөгөөндөө агаарын бохирдлын “PM 2.5” нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ нийслэлийн 35 дүүрэг буюу хотын 70 хувьд “шар түвшин (37.6–75 микрограмм/м³)хүрсэн тохиолдолд “Гэрээс ажиллах” журмыг хэрэгжүүлэх замаар агаарын бохирдлын эсрэг хариу арга хэмжээ авахаар болсныг нийслэл Бангкок хотын Захирагчийн зөвлөх бөгөөд тогтвортой байдлын асуудал хариуцсан дарга Понпром Викитсрет онцлон тэмдэглэв. Тэрбээр нийслэлд агаарын урсгал муудах, салхины эрч сулрах, эсхүл гурван өдөр дараалан гал түймэр, хог шатаалт ихсэх тохиолдолд журмыг хэрэгжүүлэх боломжтойгоос гадна шинэ журмаар 2026 оны 01-03 дугаар сарын хооронд долоо хоногт нэг өдрийг “гэрээс ажиллах” өдөр болгон хэрэгжүүлэх бодлого дэвшүүлээд байна. Энэ 2025 онд “гэрээс ажиллах” журамд нийт 278 байгууллагын 96,000 гаруй ажилтан хамрагдсан ба ирэх 2026 онд 300,000 ажилтныг хамруулахаар төлөвлөж байгаа аж. Агаарын чанарын мэдээ болон бусад мэдээллийг “WFH BKK” LINE бүлэг, Бангкок хотын Захирагчийн алба, Байгаль орчны газрын “Facebook” цахим хуудас, мөн “Air BKK” платформоор дамжуулан мэдээлэх аж.

Эх сурвалж: The Nation Thailand