images

ТРАМП АСЕАН-НЫ ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТЫН ҮЕЭР ТАЙЛАНД–КАМБОЖИЙН ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛД ОРОЛЦОЖ, ЗУРАГ АВАХУУЛАХ ХҮСЭЛТЭЭ ИЛЭРХИЙЛЖЭЭ

МЭДЭЭ

2025-10-08

28

Гадаад хэргийн яамны эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын сүүлчээр Малайз Улсын Куала Лумпур хотноо болох АСЕАН-ны дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Тайландын Хаант Улс болон Камбожийн Хаант Улсыг энхийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг хүсэлт болгожээ. АСЕАН-ны удирдагчид энэ 10 дугаар сарын 26–28-ны өдөр Куала Лумпур хотноо болох дээд хэмжээний уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэрэг уригдсан бусад улсын төрийн тэргүүн нарын хамт оролцохоор төлөвлөжээ. АНУ-ын “Politico” сонины мэдээлснээр, Цагаан ордон Малайзын албаныханд Трампыг “Камбож, Тайландын хооронд байгуулах энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолын ажиллагааг удирдах"-ыг зөвшөөрөгдсөн тохиолдолд дээд хэмжээний уулзалтад оролцох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн гэжээ. Хэрвээ тус ёслолын арга хэмжээ зохион байгуулагдвал, энэ нь Трампыг Камбожийн Хаант Улс болон Тайландын Хаант Улсын хооронд энэ 7 дугаар сард таван өдөр үргэлжилсэн хилийн мөргөлдөөнийг зогсооход “шийдвэрлэх үүрэг” гүйцэтгэсэн гэдгийг онцлон харуулах боломжийг олгох юм. Уг мөргөлдөөнийн үеэр аль аль талд хүний амь нас хохирч, олон хүнийг нүүлгэн шилжүүлэхэд хүргэсэн. Гэсэн хэдий ч, удахгүй болох дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр улсын хооронд энхийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол товлогдсон талаар албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа аж.

Эх сурвалж:  Thai PBS World