THAIBEV ИРЭХ 12 САРЫН ХУГАЦААНД 9 ТЭРБУМ БААТ-ЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙНЭ
Сингапур Улсад бүртгэлтэй хүнс, ундааны компани болох “Thai Beverage” (ThaiBev) нь 2026 оны санхүүгийн жилд ойролцоогоор 9 тэрбум баат-ын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөгөж байгаа аж. ThaiBev-ийн 2026 оны санхүүгийн жил нь 2025 оны 10 дугаар сарын 01-нээс 2026 оны 9 дүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнээс 4 тэрбум баат-ыг согтууруулах бус ундааны бизнест, 2 тэрбум баат-ыг согтууруулах ундааны бизнест, 2 тэрбум баат-ыг шар айрагны бизнест, 1 тэрбум баат-ыг хүнсний бизнест зориулах ажээ. Тус группийн Гүйцэтгэх захирал Тапана Сириваданапакди хэлэхдээ, дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн өсөлт саарч, худалдааны бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж байгааг онцлов. АНУ-ын бодлогын өөрчлөлт нь Ази, Номхон далайн болон Зүүн Өмнөд Азийн худалдаанд сөрөг нөлөө үзүүлсэн гэж тэрбээр мэдэгджээ.
Улс төрийн хувьд тэрбээр хэлэхдээ, Тайландын Хаант Улсын Засгийн газрын эдийн засгийн багийн дэмжлэгтэй тогтвортой ажиллаж байгаа нь итгэлийг бэхжүүлж байна гэв. Тэрбээр “Аравдугаар сараас хойш шинэ Засгийн газар эдийн засгаа сайжруулахад анхаарч байгаа эерэг шинж тэмдэг ажиглагдаж байна. Худалдааны төлөв тодорхойгүй байгаа ч олон талт худалдааны хэлэлцээрийн чиглэл илүү тодорхой болж байгааг онцлон тэмдэглэжээ. Тус компани нь бизнесийн үндэс сууриа бэхжүүлсээр байгаа бөгөөд "Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх", “Өсөлтөд чиглэсэн цахим хөгжил” гэсэн хоёр стратегийн тулгуурыг багтаасан "Хүсэл тэмүүлэл 2030" замын зураглалыг хэрэгжүүлж байгаа аж.
Эх сурвалж: Bangkok Post