КАМБОЖИЙН ХААНТ УЛС ХУДАЛ МЭДЭГДЭЛ ХИЙЖ, ГАЛ ЗОГСООХ ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА
Тайландын Хаант Улсын Гадаад хэргийн сайд Сихасак Пүүанкэткяв НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд Камбожийн Хаант Улсыг худал мэдээлэл тараан өдөөн хатгасан үйлдэл гаргаж, гал зогсоох хэлэлцээрийг зөрчиж байна гэж буруутгав. Тэрээр камбожийн талаас камбож иргэдийг албадан нүүлгэхэд хүргэсэн болон өдөөн хатгасан дайралтын тухай мэдэгдлийг няцааж, маргаантай тосгон нь анх 1970-аад оны камбожийн иргэний дайны үеэр дүрвэгсдийг хүлээн авч байгуулсан Тайландын Хаант Улсын газар нутагт байрладаг гэдгийг хэлэв. Түүнчлэн Камбожийн Хаант Улс өөрсдийгөө хохирогчийн дүрд харуулахыг хичээж байгаа ч жинэхэнэ хохирогчид нь тайландын цэрэг, пуужинд өртсөн энгийн иргэд гэдгийг онцлов. Мөн Тайландын Хаант Улс энх тайвныг эрхэмлэдэг ч улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хатуу хамгаална гэж мэдэгдэж, Камбожийн Хаант Улсыг энх тайвны замаар асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлэв.
Эх сурвалж: Bangkok Post