ЕРӨНХИЙ САЙД АНҮТИН ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ПАРЛАМЕНТАД ТАНИЛЦУУЛАХ БОДЛОГЫН МЭДЭГДЛЭЭ ЧУХАЛЧЛАН ҮЗЭЖ, НҮБ-ЫН ЕРӨНХИЙ АССАМБЛЕЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОХ ТОМИЛОЛТОО ЦУЦЛАВ
Энэ долоо хоногийн Мягмар гарагт буюу энэ 09 дүгээр сарын 23-ны өдөр Ерөнхий сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Анүтин Чарнвиракул АНУ-д болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохгүй гэдгээ холбогдох талуудтай хэлэлцсэний дараа шийдсэн аж. Тэрбээр ирэх долоо хоногт Камбожийн хилийн асуудлаар парламентад танилцуулах бодлогын мэдэгдлээ бэлтгэх шаардлагатай хэмээн үзжээ. Тэрбээр, “Цаг хугацаа давхцаж байгаа учраас НҮБ-ын чуулганд оролцох нь бодлогын мэдэгдлийг хугацаанд нь танилцуулахад саад учруулж болзошгүй тул тохиромжгүй байна. Энэ талаар өнөө өглөө ярилцаж, явах шаардлагагүй гэж үзлээ. Хэрвээ оролцвол Засгийн газрын эрх мэдлийн талаар олон асуулт гарч, таагүй байдалд орох эрсдэлтэй. Бүх зүйлийг бүрэн тодорхой болтол хүлээх хэрэгтэй” гэж мэдэгджээ. Мөн тэрбээр Гадаад хэргийн сайдтай зөвлөлдөж, цаг хугацаа болон үүрэг хариуцлагын асуудлыг харгалзан үзэж зөвшилцсөн гэдгийг дурджээ. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Засгийн газраас ямар нэгэн гэрээнд гарын үсэг зурах төлөвлөгөө байхгүй тул оролцох шаардлагагүй гэж үзсэн гэдгийг тэмдэглэн хэлжээ.
Эх сурвалж: The Nation Thailand