images

ИРГЭДИЙН АНХААРАЛД

МЭДЭЭ

2025-09-24

135

Өнөөдөр буюу 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Бангкок хотын Дусит дүүргийн Самсен гудамжид байрлах “Важира” эмнэлгийн урд хэсэгт 50 метрийн гүн замын суулт үүссэн тул тайландын холбогдох эрх бүхий байгууллагаас тухайн хэсгийн зам, талбайг хэсэгчлэн хааж, хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна.

Энэхүү замын суултын улмаас бэртэж, гэмтсэн тохиолдол бүртгэгдээгүй ч иргэд Та бүхэн тухайн хэсгээр зорчихдоо анхаарал, сонор сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.

МОНГОЛ УЛСААС ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ