ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЦАГААН БУДААНЫ ЭКСПОРТЫН ҮНЭ ӨСӨЛТТЭЙ БАЙНА
Дэлхий даяар цагаан будааны үйлдвэрлэл нэмэгдэж, нийлүүлэлт өндөр байгаа нь цагааны будааны зах зээлийн үнэд сөрөг нөлөө үзүүлж байгаа ч Тайландын Хаант Улсын цагаан будааны экспортын үнэ өссөн үзүүлэлттэй гарсныг Америкийн Нэгдсэн Улсын Хөдөө, аж ахуйн яамны тайланд дурджээ. Тус тайланд дурдсанаар дэлхийн цагаан будааны үйлдвэрлэл энэ онд 541.1 сая тонн-д хүрсэн нь цагаан будааны нийлүүлэлтийг 729.5 сая тонн-д хүргэх төлөвтэй байгааг, мөн Тайландын Хаант Улсын 100 хувь “B” зэрэглэлийн цагаан будааны экспорт 1 тонн нь 372 ам.доллар болж өссөнийг онцолсон байна. Харин Тайландын Цагаан будаа экспортлогчдын холбооноос тус улсын цагаан будааны экспортын үнэ өссөн шалтгааныг тус улсын мөнгөн тэмдэгтийн ам.доллартай харьцах харьцаанаас үүдэлтэй гэж мэдэгдээд, тариаланчдын борлуулж буй ижил төрлийн цагаан будааны үнэ улсын хэмжээнд буурсан үзүүлэлттэй байгаа гэж мэдэгдэв.
Эх сурвалж: The Nation Thailand