МАЛАЙЗ, ХЯТАД УХААЛАГ ХОТЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
Малайз Улс, БНХАУ ухаалаг хотын туршилтын төслийг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр тохиролцов. Эдгээр төсөл нь ухаалаг технологи, эрчим хүчний хэмнэлттэй загвар, олон нийтэд төвлөрсөн орон сууцны загварыг турших амьд лаборатори болно гэж Малайз Улсын Орон сууц, орон нутгийн засаг захиргааны сайд На Ко Мин мэдэгдэв. Түүнчлэн эрчим хүчний хэмнэлттэй систем, гэрийн автоматжуулалт, ухаалаг тоолуур, интернетийн эд юмсад суурилсан барилгын менежмент зэрэг ухаалаг дэд бүтцийг ашиглах, оршин суугчдад зориулсан цахим холболт, барилга байгууламж захиалах, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, олон нийтийн оролцоонд зориулсан нэгдсэн програм багтах юм.
Эх сурвалж: Bernama ASEAN