ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР СЭРГЭЖ, ТАЙЛАНДЫГ ЗОРИХ ГАДААД ИРГЭДИЙН ТОО 22 САЯД ХҮРЭВ
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Натрийяа Тавийвонг-ын мэдэгдсэнээр тайландын аялал жуулчлалын салбар сэргэсэн, тухайлбал энэ оны эхний долоон сарын байдлаар тус улс нийт 22,387,817 гадаад жуулчин хүлээн авч, 33 тэрбум ам.долларын орлого олсон гэж мэдэгдэв. Тэрбээр Засгийн газрын аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээ, тэр дундаа “Amazing Thailand Grand Tourism and Sports Year 2025” санаачилга, “Ease of Traveling” арга хэмжээ болон тус улсад зорчих иргэдээс авч буй цахим хилээр нэвтрэх мэдүүлгийн хуудас зэрэг нь аялал жуулчлалын салбарыг сэргээхэд чухал үр дүн үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.
Эх сурвалж: The Nation Thailand