images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ШИНЭ ЗАСГИЙН ГАЗАРТ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЖ, ЕРӨНХИЙ САЙД АНУТИН ЧАРНВИРАКУЛ-ЫН “ХУВААЖ ТӨЛӨХ” ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

МЭДЭЭ

2025-09-12

27

Тайландын Хаант Улсын аялал жуулчлалын салбар Ерөнхий сайд Анутин Чарнвиракул-ын улс төр, хувийн хэвшлийн тэнцвэртэй байдлыг хадгалсан шинэ Засгийн газарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, тайландын Аялал жуулчлалын маркетингийн холбооны ерөнхийлөгч Китти Консивакит Засгийн газрын гол яамдыг чадварлаг, туршлагатай сайд нар удирдахаар болсныг сайшаагаад, улсын эдийн засгийг сэргээхэд Засгийн газар дараахь арга хэмжээнд төвлөрч байгааг онцлов. Үүнд:

  • Төрөөс иргэдийн худалдан авалтын зарим хэсгийг хариуцах “Тэнцүү хуваах” хөтөлбөр: Нийт 1.8 тэрбум ам.долларын санхүүжилттэй, хүн тус бүрт 2,000 тай баат буюу 60 орчим ам.доллар олгох хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт 30 сая иргэн хамрагдана.
  • Half-Half Thai Travel” хөтөлбөрийн 2 дахь үе шат: Жижиг хотод аялах, мөн орон нутгийн зочид буудалд буух иргэдэд 1,500 тай баат буюу 50 орчим ам.долларын хөнгөлөлт эдлүүлэх зорилго бүхий энэхүү хөтөлбөрт 2 сая иргэн хамрагдах бөгөөд нийт санхүүжилт нь ойролцоогоор 95 сая ам.доллар.
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих: Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд үйлдвэрийн стандарт, бараа, бүтээгдэхүүний хөгжүүлэлт, тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд 630 орчим сая ам.долларын санхүүжилт олгоно.
  • Ирээдүйн төлөөх боловсрол: Нийт 158 сая ам.долларын санхүүжилт бүхий энэхүү хөтөлбөр нь хиймэл оюун ухаан, цахим маркетинг, ногоон инновац, тай хоолны тогооч бэлтгэх, гадаад хэл заах их, дээд сургуулийг дэмжихэд чиглэж байна.
  • Аялал жуулчлалын хамтын сурталчилгаа: Энэхүү хөтөлбөр нь жижиг хотод аялах иргэдийн тоог нэмэгдүүлэх, энэ хүрээнд нислэг, тээврийн хэрэгслийн түрээс, тээврийн үйлчилгээнд хөнгөлөлт эдлүүлж буй сурталчилгааг дэмжихэд чиглэж байна. Нийт санхүүжилт нь ойролцоогоор 64 сая ам.доллар.

Эх сурвалж: The Nation Thailand