images

ЕРӨНХИЙ САЙД ЭДИЙН ЗАСАГ, КАМБОЖИЙН ХИЛИЙН МАРГААН ЗЭРЭГ АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛНА

МЭДЭЭ

2025-09-08

46

Тайландын Хаант Улсын шинээр томилогдсон Ерөнхий сайд Анутин Чарнвиракүл тус улсын иргэдийн амьжиргааны өртгийг бууруулах, Камбожийн Хаант Улстай үүссэн хилийн мөргөлдөөн, хар тамхины хууль бус наймааг таслан зогсоох болон байгалийн гамшигтай тэмцэхэд түүний Засгийн газар ихээхэн анхаарал хандуулна гэж мэдэгдэв. Мөн түүний намын зарим гишүүдийг хамарсан мөрдөн байцаалтад саад учруулахгүй, шүүхийн үйл явцад хөндлөнгөөс оролцохгүй байх тухай мэдэгдсэн болно.

Ерөнхий сайд Анутин Чарнвиркүл Ардын намын өмнө хүлээсэн амлалтаа биелүүлэх, тухайлбал түүний Засгийн газар шинэ Үндсэн хууль боловсруулах үйл явцыг эхлүүлж, Засгийн газрын бодлогыг Парламентад танилцуулснаас хойш дөрвөн сарын дотор Төлөөлөгчдийн танхимыг тараана гэдгээ дахин нотлов. Түүнчлэн энэ долоо хоногт Засгийн газрын бүтцээ эцэслэж, танилцуулахаар төлөвлөж байгаа аж. Шинэ Ерөнхий сайдын Засгийн газрынхаа тэргүүлэх зорилтод амьжиргааны өртгийг багасгахын тулд эрчим хүч, тээврийн зардлыг бууруулах, зээлтэй өрх, ялангуяа тариаланчдад туслах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Эх сурвалж: Thai PBS World