images

ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН 32 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙДААР АНУТИН ЧАРНВИРАКҮЛ ТОМИЛОГДОВ

МЭДЭЭ

2025-09-08

46

Тайландын Цог Жавхлант Хаан Маха Вачиралонкон 2025 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус улсын 32 дахь Ерөнхий сайдаар Пүмжайтай намын дарга Анутин Чарнвиракүлыг томилсон тухай зарлиг гаргав. Уг зарлигийг Парламентын Төлөөлөгчдийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Арпат Суканан танилцуулав. Энэ үеэр Анутин Чарнвиракүл Цог Жавхлан Хаан Маха Вачиралонконы хөргийн өмнө "Намайг Ерөнхий сайдаар томилсон Цог Жавхлант Хааны зарлигийг хүлээн авсан нь миний болон манай гэр бүлийн хувьд хэмжээлшгүй нэр төрийн хэрэг. Би албан үүргээ үнэнч шударга, ёс суртахуунтайгаар гүйцэтгэж, Цог Жавхлант Хааны итгэлийг дааж, тай иргэдийн сайн сайхан байдал, үндэстний хөгжлийн төлөө ажиллахаа тангараглая." гэв.

Эх сурвалж: The Nation Thailand