ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ХҮЧИН КАМБОЖИЙН ЦЭРГҮҮД ШИНЭ ТЭСРЭХ МИНА ТАВЬЖ БУЙГ НОТЛОХ БАРИМТ ОЛЖЭЭ
Тайландын Хаант Улсын Тэнгисийн цэргийн мина цэвэрлэх нэгж Сисакет мужийн Пу Ма Куа дүүргийн орчимд гар утас олсон бөгөөд уг төхөөрөмжид Камбожийн цэргүүд олон улсын хоригийг зөрчиж шинэ газрын мина байрлуулж буй бичлэг, зураг хадгалагдсан байсан гэж Тайландын армиас мэдээлжээ. Сисакет мужийн өндөрлөг ой модтой бүс болох Пу Ма Куа уул нь өнгөрсөн сард Тайланд, Камбожийн хүчний хооронд ширүүн мөргөлдөөн өрнөсөн газар бөгөөд одоо Тайландын армийн бүрэн хяналтад байгаа юм. Гар утсыг шалгахад Камбожийн цэргүүд PMN-2 загварын тэсрэх мина барьж буй бичлэг, зураг илэрсэн байна. Камбожийн Хаант Улс олон улсын газрын миныг хориглосон гэрээг зөрчиж, Тайландын Хаант Улсын хил орчим шинэ мина нөөцөлж, байрлуулсан гэсэн Тайландын тал буруутгасныг удаа дараа няцааж ирсэн. Камбожийн тал эдгээр миныг зөвхөн сургалтын зорилгоор хадгалдаг гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Thai PBS World