ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 200,000 ГАДААДЫН ЖУУЛЧДАД ДОТООДЫН ҮНЭГҮЙ НИСЛЭГ САНАЛ БОЛГОЖ БАЙНА
Аялал жуулчлал, спортын яамнаас орон даяар аялал жуулчлалыг дэмжих зорилгоор гурван сарын хугацаанд 200,000 гадаад жуулчинд дотоодын үнэгүй нислэгийн тийзийг үнэ төлбөргүй олгохоор төлөвлөж байна. Тус яамнаас уг урамшууллын ажлаас 700 сая баатын төсвөөр 8.8 тэрбум баатын орлого олох хүлээлттэй байгаа ажээ. Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тиентонг тэрээр хэлэхдээ, уг урамшууллын ажлыг “Олон улсын нислэгийн тийз худалдаж аваад Тайландын Хаант Улсад дотоодын нислэг үнэгүй аваарай” гэсэн уриатайгаар хэрэгжүүлэх бөгөөд энэ нь гадаадын жуулчдыг дотоодын бусад чиглэлд аялахыг уриалах зорилготой гэж мэдэгджээ. Тэрбээр гадаадын жуулчид олон улсын нислэгийн тийзтэй бол Тайландын зургаан агаарын тээврийн компаниар (Thai Airways, Thai AirAsia, Bangkok Airways, Nok Air, Thai Lion Air, Thai Vietjet) нэг удаагийн дотоодын хоёр талын нислэгийн тийз (20 кг хүртэл ачаатай) үнэ төлбөргүй авах боломжтой гэв. Эдгээр үнэ төлбөргүй тийзийг жуулчид олон улсын нислэгийн тийзийг агаарын тээврийн компани, эсхүл онлайн аялал жуулчлалын агентаар шууд захиалах үед санал болгох юм.
Уг урамшууллын хөтөлбөрийг ирэх 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Тайландын Хаант Улсад 20.8 сая гадаадын жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 7 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Тус улсын гадаадын жуулчдын хамгийн том зах зээл нь БНХАУ байсан бөгөөд 2.9 сая жуулчин иржээ.
Эх сурвалж: Bangkok Post