ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС ТАЙЛАНД, КАМБОЖИЙН ХИЛИЙН БҮС РҮҮ “МИНАГҮЙЖҮҮЛЭХ” БАГ ИЛГЭЭВ
Тайланд, Камбожийн хилийн бүсэд газрын мина дэлбэрсэнтэй холбогдуулан Тайландын Хаант Улсын Зэвсэгт хүчин хилийн Сурин, Си Са Кет, Бурирам зэрэг мужид аюулгүй байдлыг чангатгах зорилгоор минагүйжүүлэх 15 тусгай баг илгээв. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч, генерал Сонгвит Нүүнпакди-гийн мэдэгдсэнээр хилийн цэрэг, орон нутгийн удирдлага болон Тайландын минагүйжүүлэх үйл ажиллагааны төв (TMAC)-ийн бүрэлдэхүүнтэй эдгээр 15 тусгай баг Сурин, Си Са Кет, Бурирам мужийн 800 гаруй байршилд холбогдох ажиглалтыг хийж, шаардлагатай арга хэмжээг авч байгаа ба тухайн мужийн хил дагуух газар нутаг аюулгүй болох хүртэл энэхүү арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Эх сурвалж: Bangkok Post