images

“Z” ҮЕИЙНХЭН ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН НИЙСЛЭЛ БАНГКОК ХОТЫГ ХАМГИЙН ШИЛДЭГ ХОТООР НЭРЛЭВ

МЭДЭЭ

2025-08-19

10

“Time Out’s” сэтгүүлээс эрхлэн гаргадаг олон нийтийн судалгаагаар “Z” үеийнхэн Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотыг хамгийн шилдэг хотоор нэрлэв. Энэхүү судалгаанд 1990-2000 хооронд төрсөн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй 18,500 “Z” үеийнхэн хамрагдсан бөгөөд судалгааг тухайн хотын шөнийн амьдрал, соёл, амьдралын өртөг болон чанар, хүртээмжтэй байдал зэрэгт үндэслэн гаргажээ. Судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 84 хувь нь нийслэл Бангкок хотод амьдарч байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа, мөн 71 хувь нь тус хотыг хүртээмжтэй хот гэж үзсэн байна. Тайландын Хаант Улсын нийслэл Бангкок хотоос гадна Мелбурн, Кэйп Таун, Нью-Йорк, Копенгаген, Барселона, Лондон болон Шанхай зэрэг хот “Z” үеийнхний дунд мөн адил шилдэг хотоор нэрлэгдэж байна.

Эх сурвалж: Bangkok Post