БАНГЛАДЕШ УЛС РОХИНЖА ИРГЭДИЙН АСУУДЛААР ШИЙДЭЛД ХҮРЭХИЙГ ШААРДАНА
Бангладеш Улс рохинжагийн хямралыг яаралтай бөгөөд байнгын шийдэлд хүрэхийг хүсэж байгаа талаар ирэх 09 дүгээр сард Нью-Йорк хотноо зохион байгуулагдах дээд хэмжээний бага хурлын үеэр мэдэгдэх ажээ. Энэ талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Рохинжагийн асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Халилур Рахман тус улсад суугаа ДТГ-ын төлөөлөлд хийсэн мэдэгдэлдээ дурдав. Түүнчлэн 08 дугаар сарын 24-26-ны өдөр Кокс-Базарт болох Рохинжагийн асуудлаар оролцогч талуудын бага хурлын үеэр асуудлыг шийдвэрлэх яаралтай бөгөөд урт хугацааны замын зураглалыг боловсруулах боломжтой гэв. Өдгөө 1.2 сая гаруй рохинжа үндэстэн Бангладеш Улсад хоргодож байгаа бөгөөд тэдгээр иргэдийн тусламжид 934 сая ам.доллар шаардлагатай байгаагаас одоогийн байдлаар 400 гаруй сая ам.долларын хандив цуглуулаад байгаа аж.
"Бид энэ асуудлыг яаралтай бөгөөд байнгын шийдлийг хүсэж байна. Эдгээр иргэдийг олон улсын тусламжаар хэр удаан байлгаж чадах вэ? Тэд эх орондоо буцах ёстой. Энэ бол жинхэнэ асуудал" гэж Халилур Рахман мэдэгдэв.
Эх сурвалж: Asia News Network