ХАГАС ДАМЖУУЛАГЧ (SEMICONDUCTOR)-ИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХЫГ УРИАЛАВ
Тайландын Хаант Улс дэлхийн хагас дамжуулагчийн нийлүүлэлтийн сүлжээнд хоцорч үлдэх эрсдэлтэй байгаа бөгөөд судлаачид Засгийн газраас хөрөнгө оруулалтыг татах, үйлдвэрлэлийг хөгжүүлэх үндэсний төлөвлөгөөг яаралтай боловсруулахыг уриалав. Малайз, Вьетнам, Сингапур зэрэг улс тодорхой замын зураглалаар урагшилсаар байхад Тайландын Хаант Улс үндэсний төлөвлөгөөгөө хараахан гаргаагүй байна.
Тайландын Хагас дамжуулагчийн аж үйлдвэрийн худалдааны нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Наявуд Вонкомэт-ийн мэдээлснээр яаралтай арга хэмжээ авахгүй бол тус улсын дэлхийн зах зээлд эзлэх 2 хувиа 7 жилийн дотор хоёр дахин багасгах магадлалтайг анхааруулав. Судлаачдын үзэж буйгаар орчин үеийн технологид фотоник (photonics) нь чухал байр суурь эзэлж байна. Үүнийг шилэн кабель, лазер болон эмнэлэгийн оношлогооны төхөөрөмжид ашигладаг тул Тайландын Хаант Улс тус салбарт анхаарал хандуулбал чухал салбарт тэргүүлэгч улс болох боломжтой ажээ.
Эх сурвалж: Nation Thailand