ТАЙЛАНДЫН ХААНТ УЛС 20 САЯ ГАДААД ЖУУЛЧИН ХҮЛЭЭН АВЧ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРААС 29 ОРЧИМ ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ОРЛОГО ОЛОВ
Тайландын Хаант Улсын Аялал жуулчлал, спортын сайд Соравонг Тьентонг энэ оны эхний найман сарын байдлаар тус улс нийт 20.1 сая гадаад жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас 937.6 тэрбум тай баат буюу ойролцоогоор 29 орчим тэрбум ам.долларын орлого олсон гэж мэдэгдэв. Тайландад зорчсон нийт гадаад жуулчдаас хятад (2.8 сая), малайз (2.7 сая), энэтхэг (1.4 сая), орос (1.1 сая), Өмнөд Солонгос (0.95 сая)-ын иргэд тэргүүлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн байдлаар тайландыг зорих япон жуулчдын тоо эрс нэмэгдсэн буюу 86.3 хувиар нэмэгдсэн аж. Аялал жуулчлал, спортын яамны үзэж байгаагаар Европ тив болон Ази тивийн зарим улсад хичээлийн амралт эхэлсэн, мөн тайландын Засгийн газрын “Amazing Thailand Grand Tourism and Sport Year 2025” кампанит ажил болон цаасан суурьт “ТМ.6” маягтыг цахим хэлбэрт шилжүүлсэн зэрэг нь тус улсыг зорих гадаад жуулчдын тоог нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.
Эх сурвалж: The Nation Thailand