images

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭ ТАЙЛАНДЫН ХААНТ УЛСЫН ЭКСПОРТЫГ ЖИЛД 300 ТЭРБУМ ТАЙ БААТ-ААР БУУРУУЛНА

МЭДЭЭ

2025-08-14

26

Европын Холбооны Хилийн шугамын нүүрстөрөгчийн хийг тохируулах механизм (Carbon Border Adjustment Mechanism)-аас авч хэрэгжүүлж буй олон улсын байгаль орчны арга хэмжээний улмаас Тайландын Хаант Улсын экспорт жилд 300 тэрбум тай баат буюу 9.2 тэрбум ам.долларын алдагдалтай гарах төлөвтэй байгааг тус улсын Аж үйлдвэрлэлийн холбооны Ерөнхийлөгч Криенгкрай Тьеннукуль онцлов. Тэрбээр байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тэдгээрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө нь тус улсын аж үйлдвэрийн салбарт шууд нөлөөлөх эрсдэлтэй тул байгаль орчинд ээлтэй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ногоон үйлдвэрлэлийг дэмжих шаардлагатай гэж мэдэгдэв. Тэрбээр Тайландын Хаант Улс “ногоон” шилжилтийг эхлүүлснээр цэвэр технологи, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болохоос гадна ногоон хөрөнгө оруулалт татах, дэлхийд өрсөлдөх чадвар нэмэгдүүлэх давуу талтайг тэмдэглэв.

Эх сурвалж: The Nation Thailand